Монгол улсын Элчин сайдын яамд монгол өв соёлоо сурталчлав
Чихэнд чимэгтэй
2024-06-07
Женев хот дахь Азийн Элчин сайдуудын гэргий нарын холбооноос Дэлхийн оюуны өмчийн байгууллагын төв байранд “Азийн наадам 2024” арга хэмжээг өчигдөр зохион байгуулав. Азийн 37 улсын байнгын төлөөлөгчийн газар оролцсон уг арга хэмжээнд Швейцар дахь Монголын Элчин сайдын яам өв соёлоо сурталчлахын зэрэгцээ ноос, ноолуур, гар урлалын бүтээгдэхүүнээ танилцуулжээ. Мөн АНУ-ын Вашингтон хотноо болсон Азийн соёлын наадамд Монголын Элчин сайдын яам оролцож, Б.Дэлгэрмаа багштай “ДиСи Монгол” бүжгийн хамтлаг уламжлалт соёл, үндэсний урлагаа сурталчилсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.